БИДНИЙ ТУХАЙ

Манай компани нь 2021 оноос эхлэн БНХАУ-аас трактор, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг импортлон зах зээлд нийлүүлж байна. Бид үйл ажиллагааныхаа хугацаанд улс орны бараг бүх аймаг, сумдын тариаланчид, малчид, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, олон арван хэрэглэгчдэд чанартай техник хэрэгслийг хүргээд байна.

Компанийн ерөнхий инженер П. Аригунтэнгэр нь механик инженер мэргэжилтэй, салбартаа олон жилийн туршлагатай бөгөөд техник тоног төхөөрөмжийн сонголт, чанарын хяналтыг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг. Иймд бид хэрэглэж байсан трактор болон техник хэрэгслийг өөрсдийн биеэр газар дээр нь шалгаж, техникийн бүрэн үнэлгээ хийсний үндсэн дээр импортлон оруулж ирдэг.

МАНАЙ ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Хуучин трактор, техник тоног төхөөрөмжийн худалдаа

Хэрэглэгчдийн санхүүгийн боломж, хэрэгцээнд нийцүүлэн чанартай, найдвартай хэрэглэж байсан трактор болон хөдөө аж ахуйн техник хэрэгслийг сонгон нийлүүлдэг.

  • Шинэ техник, тоног төхөөрөмжийн захиалга

БНХАУ -аас шинэ трактор, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг хэрэглэгчийн хүсэлт, шаардлагад нийцүүлэн захиалгаар нийлүүлэх, шууд борлуулах үйлчилгээг үзүүлж байна.

  • Сэлбэг хэрэгслийн худалдаа, захиалга

Трактор болон хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн төрөл бүрийн сэлбэг хэрэгслийн худалдаа, захиалгын үйлчилгээг тогтмол үзүүлдэг.

  • Засвар, үйлчилгээ

Трактор болон тоног төхөөрөмжийн оношилгоо, засвар үйлчилгээ, техникийн зөвлөгөөг мэргэжлийн түвшинд үзүүлж, хэрэглэгчдийн техник хэрэгслийн найдвартай ажиллагааг ханган ажилладаг.

  • Зуучлан борлуулах үйлчилгээ

Хувь хүн болон аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшиж буй трактор, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжөө манай вэбсайтаар дамжуулан зарлуулах, зуучлан борлуулах боломжтой.

  • Бидний зорилго

Монгол Улсын газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, хэрэглэгчдэдээ чанартай техник тоног төхөөрөмж, найдвартай засвар үйлчилгээ, шуурхай нийлүүлэлтийг хамгийн боломжит нөхцөлөөр хүргэхийг зорин ажиллаж байна.